Иргэдийн интернет банканд халдаж хохирол учруулсан О-г АНУ-аас албадан авч иржээ

Иргэдийн интернет банканд халдаж хохирол учруулсан О-г АНУ-аас албадан авч иржээ

Манай улсын зарим иргэдийн интернет банканд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн “О” -г Эрүүгийн цагдаагийн албанаас интерполын шугамаар Олон Улсад эрэн сурвалжилж эхлээд байжээ.

Тэгвэл өнөөдөр  /2021.12.01/ түүнийг АНУ-аас Монгол Улсад албадан авч ирсэн байна. Сэжигтэн О нь 2019 оноос манай улсын зарим иргэдийн интернет банк руу гадаад орноос халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа ажээ.