Х.Нямбаатар: Ерөнхий сайд Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох чиглэл өгсөн

Х.Нямбаатар: Ерөнхий сайд Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох чиглэл өгсөн

"Оюу толгой"-н гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолд дурьдагдсан 5 үндсэн асуудлаар шийдэл гаргаж, УИХ-д танилцуулах үүрэгтэй. Энэ дагуу энэ долоо хоногтоо багтаж, Риогийн зүгээс бүх асуудалд хариу өгнө гэж итгэж байна. Хэлэлцээрийн явцад ийм зүйлүүдэд анхаараарай гэж Ерөнхий сайд чиглэл өгсөн.

Тодруулбал, Ирээдүйд 22 тэрбум долларын өр үүсэх үндсэн нөхцөл болоод байгаа монголын талын 34 хувьд ногдох өрийг өнөөгийн ханшаар нь тэглүүлэх, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, 53/47 гэсэн үр өгөөжийн талаар эргэж харах, далд уурхайн бүтээн байгуулалт гэсэн баримт бичиг буюу Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох, Засаглалыг сайжруулах зэрэг асуудлаар санал тавьсан. 

"Эрдэнэс Оюутолгой" гэдэг компани анх байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. 

Энэ долоо хоногт Риогийн талаас манайд бичиг ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Хэлэлцээр зогссон, ойлголцохгүй байгаа гэх асуудал байхгүй" гэлээ.