"Угандад өгсөн зээлийнхээ барьцаанд нисэх онгоцны буудлыг нь авна" гэсэн мэдээллийг Хятад улс няцаалаа

"Угандад өгсөн зээлийнхээ барьцаанд нисэх онгоцны буудлыг нь авна" гэсэн мэдээллийг Хятад улс няцаалаа

Уганда улс 2015 онд Өмнөд Ази дахь хамгийн том далайн боомтуудын нэг болох “Хамбантота” боомтыг байгуулах зорилгоор БНХАУ-ын Экспорт-импортын банк буюу “Эксим” банкнаас хоёр үе шаттайгаар 207 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээ байгуулж байв.

Уганда Улс БНХАУ-ын “Эксим” банкнаас зээл авахдаа 20 жилийн хугацаатай, эхний долоон жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр хоёр хувийн хүүтэй 207 сая ам.долларын зээл авах гэрээг байгуулсан байдаг. Мөн гэрээний заалтад Хятадын “Эксимбанк”  тус улсын “Энтеббе” олон улсын нисэх онгоцны буудлыг зээлийн санхүүжилтийн барьцаанд авахаар тусгасан байна. 

Уганда улс БНХАУ-аас авсан зээлийн барьцаанд тус улс дахь цорын ганц олон улсын нисэх онгоцны буудлаа алдах эрсдэл үүссэн талаарх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт гарсан. Тэгвэл уг мэдээллийг Хятад улс няцаасан байна.

Өнгөрсөн сард болсон парламентын хурлын үеэр Хятад улс зээл олгохдоо хүнд нөхцөл тавьсан, тэр дундаа хугацаа хэтэрсэн тохиолдолд нисэх онгоцны буудлыг хурааж авах боломжтой гэж дүгнэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн аж.

Уганда дахь Хятадын Элчин сайдын яам ням гарагийн орой орон нутгийн гарчигтай мэдээлснээр: "Уганда гол хөрөнгөө Хятадад бэлэн мөнгө болгон хүлээлгэн өгсөн" гэсэн утгатай  мэдэгдэл нь ямар ч бодит үндэслэлгүй бөгөөд зөвхөн Хятад улстай тогтоосон сайн харилцааг гажуудуулах зорилготой юм. Уганда зэрэг хөгжиж буй орнууд."Хятадаас авсан зээлээ төлж чадаагүйн улмаас Африкийн орноос нэг ч төслийг Хятад улс хурааж аваагүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BLOOMBERG