Гондурас улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Гондурас улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Гондурас улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох гэж байна. Урьдчилсан байдлаар тус улсын Либрел намаас нэр дэвшигч Шиомара Кастро эрх баригч намаас 20 хувиар илүү санал аваад байгаа аж.

Хэдий санал хураалтын дүн албан ёсоор баталгаажаагүй байгаа ч түүний гол өрсөлдөгч Насри Асфцра орон нутгийн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ялагдлаа хүлээн зөвшөөрч “Кастрод сонгуульд ялалт байгуулж, ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж байгаагаа хэлмээр байна” гэжээ. Сонгуулийн үр дүн албан ёсоор баталгаажсанаар авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон Үндэсний намын 12 жилийн засаглал төгсгөл болох болно.

Хатагтай Кастро албан тушаалаа авсныхаа дараа Гондураст томоохон өөрчлөлт хийнэ гэж амласан байна. Түүний амлалтуудын нэг нь улсаа “хар тамхины дарангуйлал болон авилгын ангалаас гаргах”. Түүний нөхөр Мануэль Зелая 2006 оноос 2009 он хүртэл тус улсыг удирдаж байсан. Нөхрөө огцорсноос хойш Кастро хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байв.

Төв Азийн Гондураст хүчирхийллийн гэмт хэрэг, хар тамхины наймаа газар авч, иргэд нь АНУ-руу хэдэн мянгаараа цагаачилж, нийгэм эдийн засгийн байдал нь тун хүнд байгаа юм. 

Эх сурвалж: BBC