Зорилтот бүлгийн 35.7 хувь нь вакцины ГУРАВ дахь тунд хамрагджээ

Зорилтот бүлгийн 35.7 хувь нь вакцины ГУРАВ дахь тунд хамрагджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар 16 асуудал хэлэлцжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.5 хувь нь нэгдүгээр тунд, 66.1 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Өссөн дүнгээр нэмэлт тунд 674925 хүн хамрагдсан нь зорилтот бүлгийн 35.7 хувь болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд коронавирусийн шинэ хувилбар гарсантай холбоотойгоор хил гаалийн нэвтрүүлэлт дээр онцгой анхаарахыг УОК-т үүрэг болголоо. Мөн вакцины нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор вакцинуудын цэгийн тоог эрчимтэй нэмэгдүүлж байгааг УОК, ЭМЯ-наас мэдээллээ" гэлээ.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө