Л.Энх-Амгалан: Сурагчдыг 12-р сарын 18-наас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амраана

Л.Энх-Амгалан: Сурагчдыг 12-р сарын 18-наас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амраана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын талаар хэлэлцжээ. Үүнтэй холбоотой БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “12 дугаар сарын 18-аас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. Одоо 12 хоногийн хичээл үлдэж байгаа учраас ирэх долоо хоногт танхимаар хичээллэж, үлдсэн долоо хоногийг цахимаар явуулж төлөвлөсөн хугацаандаа амралтыг эхлүүлье гэдэг чиглэлийг барьж ажиллана. Амралтыг наашлуулахгүй гэсэн үг. 12 дугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна. 

Их дээд сургуулиудын шалгалт 12 дугаар сарын 6-аас нэгдүгээр сарын 10-ыг хүртэл үргэлжилдэг. 12 дугаар сарын 10-ныг хүртэл оюутнуудыг вакцины гурав дахь тунд хамруулах ажлыг эрчимжүүлнэ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг нэгэнт 12 дугаар сарын 10-аас хойш танхимын бус сургалтад шилжүүлнэ гэж байгаа. Үүнтэй уялдуулаад цагаан сарыг хүртэл цахимаар хичээллэхээс өөр аргагүй болж байна" гэв.