Т.Баярхүү: Одоогоор манай улсад "Омикрон" бүртгэгдсэн орноос ирсэн иргэн байхгүй

Т.Баярхүү: Одоогоор манай улсад "Омикрон" бүртгэгдсэн орноос ирсэн иргэн байхгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү коронавирусийн шинэ хувилбар, тусгаарлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

“Коронавируст халдварын шинэ хувилбар дэлхийн зарим улсад бүртгэгдсэн холбоотой УОК 11 дүгээр сарын 27-нд хуралдаж, зарим арга хэмжээ авсан байгаа. Эхний ээлжид шинэ төрлийн вирус бүртгэгдсэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс болон хөрш зэргэлдээ 11 улсын иргэдийг хүлээж авахыг тодорхой хугацаанд зогсоож, өөрийн улсын иргэдийг эх орондоо ирэх үед нь 10 хоног тусгаарлах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 14 тусгаарлах байранд 1377 хүнийг хүлээж авах бэлтгэл, бэлэн байдлыг хангасан байна.

Мөн хил гаалийн хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлийг УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Өнөөдөр мөн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд үүрэг өгсөн. Үүний дагуу хилийн хяналтын цэгүүд дээр шинжилгээний цэгүүдийг байршуулсан. Манай хилээр нэвтэрч байгаа тохиолдолд 72 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж байсан. Үүн дээр нэмээд түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна.

Өнөөдрийн байдлаар "Омикрон" хувилбар бүртгэгдсэн улсуудаас ирсэн хүн байхгүй.  Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд алба хааж байгаад ирсэн энхийг сахиулагчдыг тусгаарласан. Гэхдээ тус бүс нутагт шинэ хувилбар бүртгэгдээгүй. Тухайн албан хаагчид нислэгээр ирэх үедээ бүгд шинжилгээнд хамрагдсан” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө