“11 дүгээр сарын 28-аас хойш гадаадаас ирсэн 1 хүнээс Дельта халдвар илэрсэн”

“11 дүгээр сарын 28-аас хойш гадаадаас ирсэн 1 хүнээс Дельта халдвар илэрсэн”

Дэлхийн зарим оронд коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон бүртгэгдсэнтэй холбоотой манай улс Өмнөд Африкийн иргэдэд хилээ хаасан. Мөн Эрүүл мэндийн яамнаас онгоцны буудал дээр явуулын баг ажиллуулж, гадаадаас ирсэн бүх иргэнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч буй.

Тэгвэл уг арга хэмжээнүүдийг авч эхэлснээс хойш халдварын тохиолдол батлагдсан эсэх асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “11 дүгээр сарын 28-аас хойш манай улсад гадаадаас нийт 2040 хүн ирсэн байна. Эдгээр иргэнээс шинжилгээ авахад хоёр эерэг тохиолдол батлагдсан байна. Бид нарийвчилсан шинжилгээ хийхэд нэг нь “Дельта” хувилбар байсан бол нөгөө нь үгүйсгэгдсэн” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө