С.Энхболд: “Омикрон” хувилбарын үед хөнгөн шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ДЭМБ өгсөн

С.Энхболд: “Омикрон” хувилбарын үед хөнгөн шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ДЭМБ өгсөн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр, хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Омикрон хувилбарыг анх ДЭМБ 11 дүгээр сарын 26-нд “Онцгой анхаарал татахуйц” ангилалд оруулсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 18 оронд тус хувилбар бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд бүүстер буюу дархлаа сэргээх гурав дахь тунг эрчимжүүлээд байна. Мөн хоёр дахь болон гурав дахь тунгийн хугацааг АНУ, Их Британи улсууд гурван сар болгож зарласан байна. Манай улс одоо мөрдөгдөж байгаа журмууд хэвэндээ мөрдөгдөж байна. Мөн хилийн боомтууд дээр тандалтын баг ажиллаж байна. Мөн гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна.

“Омикрон” хувилбарын үед хөнгөн шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ДЭМБ болон бусад судалгааны байгууллага өгч байна. Толгой өвдөх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдахгүй, хамгийн гол нь хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байна гэсэн мэдээлэл байна" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

47 минутын өмнө