Швед Улсын Боловсролын сайдаар трансжендер эмэгтэй томилогджээ

Швед Улсын Боловсролын сайдаар трансжендер эмэгтэй томилогджээ

Швэд Улсын боловсролын сайдаар Лина Аксельссон Килблом хэмээх трансжендэр эмэгтэй томилогджээ.

Өдгөө 51 настай Лина Аксельссон Килблом нэгэн сургуулийн комиссын гишүүн байсан бөгөөд боловсролын салбарт арвин туршлагатай нэгэн аж.

Сонирхуулахад, Шведийн парламент Сангийн сайд, Шведийн Социал демократ ажилчдын намын (SDLPS) удирдагч Магдалена, Андерссоныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Лина өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө, хүйсээ солиход 20 орчим жил зарцуулсан гэж ярьж байжээ. 2015 онд тэрбээр нэгэн ток шоунд оролцох үеэрээ хүйсээ солих явц үргэлжилж байгаа гэдгээ зарлаж байсан гэнэ. Тэрбээр " Одоо би чамд таалагдаж байна уу?" хэмээх намтар номын зохиогч юм. Энэхүү номондоо бусдын тохуурхал, нийгэм хүлээн авахгүй нөхцөлд хэрхэн амьдарч байсан талаараа бичжээ.