ВИДЕО: Хятадын шоронгоос оргож 40 хоногийн дараа баривчлагдсан эрэгтэйн бичлэгийг цацжээ

ВИДЕО: Хятадын шоронгоос оргож 40 хоногийн дараа баривчлагдсан эрэгтэйн бичлэгийг цацжээ

Өнгөрсөн аравдугаар сард Хятадын шоронгоос оргосон Хойд Солонгосын иргэнийг 40 хоног эрэн сурвалжилсны эцэст баривчилжээ.

39 настай Жу Сяньжянь гэх этгээд нь Хойд Солонгосоос дүрвэж, Хятадын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн, хил орчмын тосгоны айлуудыг дээрэмдсэн, өндөр настай эмэгтэйг хутгалсан зэрэг хэрэгт холбогдож, 11 хорих ял аваад байсан юм.

Жу Сяньжянь шоронд есөн жилийн ялаа эдлээд байсан бөгөөд 2023 онд суллагдаж, эх орон руугаа буцах байв. Гэвч суллагдахаасаа хоёрхон жилийн өмнө оргож хэргээ хүндрүүлснийг нь олон нийт эх орон руугаа буцаж явахгүйн тулд албаар ийм үйлдэл хийсэн таамаглаж байгаа аж. Учир нь Хойд Солонгост очвол түүнийг цаазаар авах ялаар шийтгэж болзошгүй юм. Хэд хоногийн өмнө "Beijing News"-ээс түүний хэрхэн оргосныг харуулсан хяналтын камерын бичлэгийг цацаад байв. Тэгвэл “South China Morning Post” баривчлагдаж буй бичлэгийг нь дэлгэжээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө