“Miss World Mongolia” хуудсыг хакердаж, А.Бөртэ-Үжингийн бүх мэдээллийг устгажээ

“Miss World Mongolia” хуудсыг хакердаж, А.Бөртэ-Үжингийн бүх мэдээллийг устгажээ

"Дэлхийн мисс-2021" тэмцээн АНУ-ын Пуэрто-Рико хотод зохион байгуулагдаж буй. Энэхүү тэмцээн 11 дүгээр сарын 27-ноос ирэх сарын 16-ныг дуустал нийт долоон шалгаруулалтаар явагдаж байгаа бөгөөд үүний хоёр шалгаруулалт нь фэйсбүүкт оруулсан постуудын хандалтын тоогоор тодрох юм.

Гэвч арваннэгдүгээр сарын 29-ны орой “Miss World Mongolia” хуудсыг хакердаж, оролцогч А.Бөртэ-Үжингийн бүх постуудыг устгасан байна.

Энэ талаар тэрбээр “Монгол хэмээх үзэсгэлэнт эх орныхоо биeт бус өв соёлыг тээж ирсэн миний бие тэмцээндээ амжилттай оролцоод явж байсан ч шалгаруулалтын дүнд нөлөөлөх сошиал хуудсыг маань хакердсан харамсалтай асуудал тулгарлаа. Тодруулбал дэлхийн миссийн үйл явцтай холбоотой хоёроос доошгүй мэдээ, мэдээллийг “Miss World Mongolia” пейж дээр өдөр бүр оруулж байсан ч миний оруулсан бүх пост, мэдээллийг устгасанд гүнээ харамсаж байна. Тиймээс өмнөх постуудаа дахин оруулах хэрэгтэй боллоо. Та бүхэн минь дэмжээд өгөөрэй” хэмээжээ.