"Дарханы замаа бариулж чадаагүй байж юун Далай тэнгис вэ" Б.Энх-Амгалан гишүүн ээ!

"Дарханы замаа бариулж чадаагүй байж юун Далай тэнгис вэ" Б.Энх-Амгалан гишүүн ээ!

Дарханы замын ажил эхлээд гурван жилийн нүүр үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл дуусаагүй, сунжирсаар байгаа. Санхүүгийн хувьд ямар ч саад байхгүй уг замын ажил ямар шалтгаанаар ийнхүү сунжраад байдаг нь хачирхалтай.

Товчхондоо, Дарханы зам барих тендер анх зарлаж, нээлт хийсэн тухайн үеийн Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангийн сэтгэл, зүтгэл дутсанаас уг замын ажил ийнхүү удааширсан болохыг учир мэдэх хүмүүс хэлж, шүүмжилдэг. 

Гэтэл өдгөө сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ярьсан шигээ “төөрч” явна. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг 2019 онд Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан өргөн барьсан байдаг.

Тэрбээр өчигдөр/2021.11.30/ байнгын хорооны хуралдааны үеэр "Далайд гарцгүй орнууд төрийн далбаагаа хөх далайд мандуулах эрх гэж байдаг. Энэхүү эрхийг эдэлж байгаа улсууд тухайн явж байгаа онгоцны эзэмшигч улсын тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, онгоцны баг бүрэлдэхүүн зэрэг бүх зүйлд ямар нэгэн асуудал гарахад Монгол Улс хариуцлага хүлээлгэх эрх зүйн тогтолцоо байхгүй.

Манай улс тухайн зөрчил гарсан газарт нь мэдээлэх үүрэгтэй бөгөөд далайн 38 гэрээ конвенцод нэгдэн орсон. Тиймээс далайн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил явуулах, загас агнуур хийх, далайн баялгаас ашиглах боломжтой.

Гагцхүү 1999 оны хуульд ерөнхий заасан учир үүнийг ашиглах боломжгүй байсан. Энэхүү зохицуулалтыг өнөөдрийн хэлэлцэж буй хуульд нарийвчилж оруулж өгсөн. Монгол Улс цаашид өөрийн далбаа, онгоц, боловсон хүчинтэй болж их далайд тээвэр хийх боломжийг олж авах гэж зорьж байна. Одоо бол зөвхөн далайд гарцгүй орнууд төрийн далбаагаа их далайд мандуулах эрхийг л бусад орнуудад олгож байгаа. Эндээс л хураамж авч, тус харилцаанд оролцож байна" гэх зүйлийг ярьсан юм.

Харин энэ нь олны анхаарлыг татаж, Б.Энх-Амгалан гишүүнийг Дарханы замаа дуусгачхаад, Далай ашиглах тухай ярих хэрэгтэй хэмээж байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө