Архи, пивоны шилийг иргэдээс худалдан авахгүй байгаа үйлдвэрлэгч, борлуулагчдад зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргажээ

Архи, пивоны шилийг иргэдээс худалдан авахгүй байгаа үйлдвэрлэгч, борлуулагчдад зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргажээ

Архи, пивоны шилийг эргүүлэн худалдан авахгүй байгаа үйлдвэрлэгч, борлуулагчдад Нийтийн эзэмшлийн талбайд архи, пивоны шил хог болж хөглөрч байгаа нь цөөнгүй харагддаг.

Тэгвэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга дараах захирамжийг гаргажээ. Захирамжид “Ховд хотын иргэдийн эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах эрхийг алдагдуулж байгаа ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг бол нийтийн эзэмшлийн газар, Буянт голд хаягдаж буй архи, пивоны шил болоод байна.

Үүний шалтгаан нь үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагч нь Ховд аймагт борлуулж байгаа архи, пивоны шилийг боломжит үнээр худалдан авч буцаан татан авалт хийдэггүйтэй холбоотой юм.

Архи, согтууруулах ундааны шилийг боломжит үнээр худалдан авахгүй байгаа үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчдад Ховд аймагт архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгохгүй байх саналыг аймгийн засаг болон холбогдох бусад албан тушаалтнуудад хүргүүлсэн болно. Иймд архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч, үйлдвэрийн гэрээт борлуулагчид нь компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан худалдан борлуулж байгаа архины шилийг 500 төгрөгөөр, пионы шилийг 200 төгрөгөөр доошгүй үнээр худалдан авч буцааж татах ажлыг 2021 оны 12 дугаар сар 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэжээ.