ЦЕГ: Золбин муур нярайн хамрыг идсэний улмаас амиа алдсан гэх хэргийг бүтэлтийн улмаас нас барсан гэж тогтоосон

ЦЕГ: Золбин муур нярайн хамрыг идсэний улмаас амиа алдсан гэх хэргийг бүтэлтийн улмаас нас барсан гэж тогтоосон

Энэ арваннэгдүгээр сарын 08-ны өдөр /2021.11.08/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд золбин муур хоёр сартай эмэгтэй хүүхдийг  гэмтээсний улмаас нас барсан байж болзошгүй гэх хэрэг гарсан.

Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлэхдээ, “Нярайн хамрыг идсэн гэх муурыг хэрэг гарсан өдрөөс хоёр хоногийн өмнө гудамжнаас олж, гэртээ байлгасан гэх мэдээлэл байна. Шүүх шинжилгээгээр тус нярайг бүтэлтийн улмаас нас барсан гэж тогтоосон. Биед нь учирсан ил харагдах шархнаас харахад муурнаас болж үүссэн байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа. Үүнд задлан шинжилгээний нарийн дүгнэлтүүд гарна. Одоогоор холбогдох шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө