ЭМЯ: Улаанбаатарт 359, орон нутагт 194 тохиолдол батлагдаж ХОЁР хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 359, орон нутагт 194 тохиолдол батлагдаж ХОЁР хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 554 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 359
  • Орон нутагт 194 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 5448 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 2,137
  • хүндэвтэр 2540
  • хүнд 660
  • нэн хүнд 111 хүн байна.

Мөн хугацаанд 61-80-аас дээш насны хоёр хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1932 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.