Талибанчууд Афганистаны аюулгүй байдлын хүчинд ажилладаг байсан 100 гаруй алба хаагчийг цаазаар авчээ

Талибанчууд Афганистаны аюулгүй байдлын хүчинд ажилладаг байсан 100 гаруй алба хаагчийг цаазаар авчээ

Өнгөрсөн наймдугаар сард Талибан хөдөлгөөн Афганистаны засгийн эрхийг авсны дараа Аюулгүй байдлын хүчний 100 гаруй гишүүнийг цаазалж, устгасан талаар “Human Right Watch” (HRW) байгууллагаас мягмар гарагт гаргасан судалгаанд дурджээ.

HRW-ийн тайланд дурдсанаар Афганистаны Үндэсний аюулгүй байдлын хүчинд ажилладаг байсан цэргийн алба хаагчид, цагдаа, тагнуулын албаныхан уг 100 хүний дунд багтжээ.

Тус тайланг гэрч, хохирогчдын төрөл төрөгсөд, найз нөхөд, Талибаны дайчидтай биечлэн хийсэн нийт 67 ярилцлагад үндэслэн гаргасан байна. Мөн зарим мэдээлэл өгсөн хүн нэрээ нууцалжээ. Харин Талибаны дэд төлөөлөгч тус мэдээллийг үгүйсгэж, бид Афганистаны эрхэнд гарсан эхний өдрөөсөө өршөөл үзүүлж эхэлсэн. Тухайлбал, хуучин засгийн газрын бүх цэргийн болон цэргийн бус албан хаагчдыг өршөөсөн. Тэд Афганистанд хэвийн амьдрах боломжтой, хэн ч тэдэнд хор хөнөөл учруулахгүй” гэжээ.

Эх сурвалж: CNN