Маргаашаас их, дээд сургуулиудад дархлаажуулалтын цэг ажиллахгүй

Маргаашаас их, дээд сургуулиудад дархлаажуулалтын цэг ажиллахгүй

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас иргэдийн дунд дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах идэвхийг сайжруулах зорилгоор дархлаажуулах түр цэгүүдийг их, дээд сургуулиудад байрлуулаад буй.

Тэгвэл их, дээд сургуулиуд дээрх дархлаажуулалтын цэг маргаашаас татан буугдах тул оюутан, залуус, багш, ажилчдыг дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриалж байна. Одоогоор 75 их, дээд сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ.