ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-г торгожээ

ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-г торгожээ

Энэ оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр /2021.11.11/ ШӨХТГ-аас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын менежмент бүхий үүргийг хариуцдаг “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д шийтгэлийн хуудас илгээж, мөнгөн торгууль оногдуулжээ.

Тодруулбал, Тус компани нь аж ахуй эрхлэгчээр тогтоогдсоноос хойш Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэргээр шалгаж, /6.268.304/ төгрөгийн торгууль ногдуулсан гэжээ.