Грек улс вакцин хийлгээгүй 60-аас дээш насны иргэдийг 100 еврогоор торгоно

Грек улс вакцин хийлгээгүй 60-аас дээш насны иргэдийг 100 еврогоор торгоно

Грекийн эрх баригчид коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй 60-аас дээш насны иргэдийг 100/324 мянган төгрөг/ еврогоор торгох санал гаргажээ.

Уг саналыг өнөөдөр парламентын хурлаар оруулах боловч хууль тогтоогчид батлах төлөвтэй байгаа талаар сэтгүүлчид мэдээлж байна. Торгуулиар цугларсан мөнгийг Грекийн эрүүл мэндийн системд зориулах аж.

Харин Грекийн гол сөрөг хүчин Сириза намынхан шинэ арга хэмжээг “шийтгэл, хэтрүүлсэн арга хэмжээ” гэж эсэргүүцэх байр суурьтай байна. 11 сая хүн амтай тус улсын нийт иргэдийн 63 хувьд нь вакцинд бүрэн хамрагджээ. Харин 60-аас дээш насны 520 мянга гаруй хүн вакцин хийлгээгүй байна.