Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг Ерөнхий сайд батламжлав

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг Ерөнхий сайд батламжлав

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдсон Н.Лхагвадоржийг Ерөнхий сайд батламжилжээ.

Батламжийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гардуулсан байна. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд буй. Үүнтэй холбогдуулан тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нарын олонхийн саналаар Н.Лхагвадоржийг дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжилжээ. Н.Лхагвадорж нь Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.