Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт 3.7 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт 3.7 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт газар хөдөлжээ.

Тодруулбал, тус сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар өчигдөр буюу 11 сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.