Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
- Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлогын талаар,
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
- Улаанбаатар-Мандалговь-Цогтцэций чиглэлийн автозамын талаар,
- Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах асууудлыг судалж, санал шийдлийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн явцын талаар,
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын талаар танилцуулж,
- “Жагсаалт батлах тухай” засгийн газрын тогтоолын төсөл,
- “Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,
- “Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан дүүрэг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,
- Улсын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай,
- “Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах, томилох тухай /Бусад асуудал/,
- Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.