Д.Ганбатыг АН-ын Тэргүүн дэд дарга гэх албан тушаалд томилжээ

Д.Ганбатыг АН-ын Тэргүүн дэд дарга гэх албан тушаалд томилжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь огцруулах гэсэн оролдлого өндрөө авсан ч, удалгүй намжсан. Тус улс төрийн акцын ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан гэх мэдээлэл бий.

Учир нь тэрээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын бүлгийн дарга болгохын тулд Д.Ганбатыг огцруулах асуудлыг тус бүлэг дахь өөрийн гишүүдээрээ хөндүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн нөгөө талаар Д.Ганбат нь С.Эрдэнэтэй ойр байсан нь нөлөөлсөн гэж үзэх нэгэн ч байдаг. Тэгвэл өнөөдөр /2021.11.30/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг АН-ын “улс төрийн бодлого хариуцсан”  Тэргүүн дэд дарга гэх албан тушаалд томилжээ.