ТОДРУУЛГА: АНУ-д болох Ардчиллын дээд хэмжээний уулзалтад манай улсаас хэн ямар түвшинд оролцох нь ТОДОРХОЙГҮЙ байна

ТОДРУУЛГА: АНУ-д болох Ардчиллын дээд хэмжээний уулзалтад манай улсаас хэн ямар түвшинд оролцох нь ТОДОРХОЙГҮЙ байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “The Summit for Democracy" буюу Ардчиллын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаачилга гаргаж, 110 улсын төр засгийн төлөөлөгч, удирдагчдыг оролцохыг урьсан бөгөөд үүнд Монгол Улс багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус уулзалтад манай улсаас хэн, хэн ямар түвшинд оролцох эсэх талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас "Ардчиллын дээд хэмжээний уулзалт манай улсыг оролцохыг урьсан. Харин тус уулзалтаад хэн хэн, ямар түвшинд оролцох нь одоогоор тодорхойгүй байна" гэх хариултыг өглөө. Ардчиллын дээд хэмжээний уулзалт ирэх арванхоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох юм. Ташрамд өгүүлэхэд, тус уулзалтад оролцох урилгыг ОХУ, БНХАУ-д илгээгээгүй нь олны анхаарлыг татаад буй юм.