БЗД-ийн 129-р цэцэрлэгийн багш Э.Сонинцэцэгийг хахууль авсан гэмт хэрэгт буруутгажээ

БЗД-ийн 129-р цэцэрлэгийн багш Э.Сонинцэцэгийг хахууль авсан гэмт хэрэгт буруутгажээ

БЗД-ийн 129-р цэцэрлэгийн багш Э.Сонинцэцэгийг Эрүүгийн хуулийн 22.4.3 дахь хэсэгт заасан Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэгт буруутгажээ.

Тодруулбал, түүний хэргийг БЗД-ийн ЭХАШШ-ээс 2021 арван нэгдүгээр сарын 1-ний өдөр гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, хахууль өгөгч Э.Эрдэнэмөнхийг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.