Энэ арваннэгдүгээр сарын 25-нд /2021.11.25/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров хүлээн авч уулзаж, "Найрамдал" одонгоор шагнажээ.
Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд ОХУ-д суух Элчид сайдаар томилогдож байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч ажлаа өгөхөөр болсон байна. Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зарлиг гарган Элчин сайд Д.Давааг "Найрамдал" одонгоор шагнахаар болсон аж.