БНСУ-д өнөөдрөөс эхлэн жолоочгүй такси үйлчилгээнд явж эхэлжээ

БНСУ-д өнөөдрөөс эхлэн жолоочгүй такси үйлчилгээнд явж эхэлжээ

БНСУ-д өнөөдрөөс эхлэн жолоочгүй такси үйлчилгээнд явж эхэлжээ.

Тодруулбал, тус такси нь эхний ээлжинд Сөүл хотын Мапу дүүргийн  Санам хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1 сар үнэгүй хүргэлт үйлчилгээ үзүүлэн он гараад үнэтэй болох аж.

Мөн ирэх оны 4 сар гэхэд жолоочгүй автобус буюу автомат жолоодлоготой  автобус явуулахаар төлөвлөөд байгаа аж. Үүний хамгийн эцсийн зорилго нь олон нийтийн тээврийн хэрэгслийг жолоочгүй, автомат болгох гэсэн байна. Одоогоор Сөүл хотын захиргаа Сөүл хот даяар автомат жолоодлоготой автомашинуудыг ажиллуулах дэд бүтцийг 5 жилийн дотор байгуулна гэдгээ мэдэгдэж 148 тэрбум воныг төсөвлөжээ.