“Фпайзер” компани “Омикрон” хувилбарын эсрэг шаардлагатай бол 100 хоногийн дотор шинэ вакцин  гаргана гэв

“Фпайзер” компани “Омикрон” хувилбарын эсрэг шаардлагатай бол 100 хоногийн дотор шинэ вакцин  гаргана гэв

“BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” компаниуд коронавирусийн шинээр бүртгэгдсэн “Омикрон” хувилбарын эсрэг вакцинуудаа шинэчлэхээр ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

Тодруулбал “Pfizer” компани шаардлагатай бол 100 хоногийн дотор шинэ вакцин гаргана гэж мэдэгджээ. Африкийн орнуудад “Oмикрон” хувилбарын халдварын тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан БНХАУ нэг тэрбум тун вакцин хандивлахаа амласан. Ингэхдээ 600 сая тун вакциныг шууд хандивлах бол үлдсэн 400 саяыг нь Африкийн орнуудтай хамтран үйлдвэрлэх юм байна. Өмнөд Африкт “Omicron” хувилбараар өвчлөгсдийн 10 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Одоогоор “коронавирус”-ийн шинэ хувилбарын халдвараар нас барсан хүн байхгүй байгаа аж.

Эх сурвалж: Bloomberg