Өнөөдөр манай улсад ОХУ-ын Армийн Генерал В.В.Герасимов айлчилж байна

Өнөөдөр манай улсад ОХУ-ын Армийн Генерал В.В.Герасимов айлчилж байна

Өнөөдөр /2021.11.30/ манай улсад ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын I орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын эхэнд тэрбээр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт зочилсон бөгөөд түүнийг төрийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсан байна. Мөн одоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар хоёр талын уулзалт хийж байгаа аж. Энэхүү айлчлал нь  хоёр улсын тогтвортой бөгөөд өндөр түвшинд хөгжиж ирсэн батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд улам ахиц, дэвшил авчрах нь хэмээн судлаачид үзэж байгаа гэжээ.