Өндрөөс үсрэх гэж байсан 42 настай эмэгтэйг аварчээ

Өндрөөс үсрэх гэж байсан 42 настай эмэгтэйг аварчээ

Өчигдөр /2021.11.29/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт 5 давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:30 цагт очиход иргэн О 42 настай, эмэгтэй 5 давхрын цонхоор үсрэх гэж байсныг аврах олсоор тус иргэнийг эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.