ЭМЯ: Улаанбаатарт 268, орон нутагт 125 тохиолдол батлагдаж найман хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 268, орон нутагт 125 тохиолдол батлагдаж найман хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 393 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 268
  • Орон нутагт 125 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 5645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 2,193
  • хүндэвтэр 2636
  • хүнд 707
  • нэн хүнд 109 хүн байна.

Мөн хугацаанд 21-80-аас дээш насны найман хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1930 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.