Танзани улсад яст мэлхийн хортой мах идсэн долоон хүн нас баржээ

Танзани улсад яст мэлхийн хортой мах идсэн долоон хүн нас баржээ

Танзанийн Пемба арал дээр долоон хүн яст мэлхийн мах идсэний улмаас нас баржээ.

Тодруулбал, яст мэлхийн мах нь Танзанийн арлууд болон далайн эргийн бүс нутагт амьдардаг иргэдийн нийтлэг идэш хэдий ч тус улсын эрх баригчдийн зүгээс тус амьтны махыг хэрэглэхийг хориглосон байжээ.

Маш ховор тохиолдолд яст мэлхийн мах нь “chelonitoxism” гэж нэрлэгдэх хортой хордлого үүсгэдэг байна. Нас барсан хүмүүсийн яг тодорхой шалтгааныг тогтоогоогүй бөгөөд яст мэлхийнүүдийн иддэг хорт замагтай холбоотой байж магадгүй талаар Мэлхийн сангийн буяны байгууллага нь мэдэгджээ.

Одоогоор долоон хүн нас барж, гурван хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Мах идсэнээс хойш эхний өдрийн өглөө гэхэд гурван настай хүүхэд нас барж, орой нь гэр бүлийн дөрвөн хүн нь нас барсан байна. Яг тус шалтгаанаар 38 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ихэнх нь дээрдэж эмнэлгээс гарсан гэжээ. Түүнчлэн Индонези, Микронез, Энэтхэгийн Энэтхэгийн далайн арлуудад тус тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: BBC