“Твиттер”-ийн босс Жэк Дорси гүйцэтгэх захирлын албан тушаалаа компанийнхаа техникийн ахлах ажилтанд өгчээ

“Твиттер”-ийн босс Жэк Дорси гүйцэтгэх захирлын албан тушаалаа компанийнхаа техникийн ахлах ажилтанд өгчээ

“Твиттер” сүлжээг үүсгэн байгуулагч Жэк Дорси компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ. Түүний оронд тус компанийн техникийн ахлах ажилтан байсан Параг Агравал ажиллах аж.

2006 онд Твиттерийг үүсгэн байгуулсан Жэк Дорси “Твиттер” болон төлбөрийн “Square” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Суудлаа өгч байгаа талаараа тэрбээр “Эцэст нь миний явах цаг боллоо. Компани надгүйгээр цааш явахад бэлэн” гэжээ. Мөн шинэ захирал Параг Агравалын талаар “би түүнд гүнээ итгэж байна. Мөн түүний ур чадварт нь чин сэтгэлээсээ талархаж байна. Одоо түүний удирдах цаг нь болсон” гэв. Шинэ албан тушаалд томилогдож буй Агравал нь 2017 оноос хойш Твиттер компанийн техникийн ахлахаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: BBC