ВИДЕО: Б.Ууганбаяр "Гадаадаас ирэх иргэдийг хоногийн 100 мянган төгрөгийн үнэтэй зочид буудалд өөрсдийнх нь зардлаар тусгаарлана"

ВИДЕО: Б.Ууганбаяр "Гадаадаас ирэх иргэдийг хоногийн 100 мянган төгрөгийн үнэтэй зочид буудалд өөрсдийнх нь зардлаар тусгаарлана"

Энэ арваннэгдүгээр сарын 27-ны өдөр /2021.11.27/ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци бүртгэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор УОК-ийн Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлана. Тусгаарлалтын зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд тусгаарлалтад байх хугацаанд 2 удаагийн ПСР шинжилгээ авна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудлыг түшиглэн тусгаарлах бэлтгэлийг хангууллаа. Үүнд Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Багабаян цогцолборт хоногийн 0-3 насны хүүхэд төлбөргүй, 04-16 насны хүүхэд 50 мянган төгрөг, 17-оос дээш настай бол 100 мянгөн төгрөгийн үнэтэй тусгаарлана. Тусгаарлалтын зардлыг иргэд өөрсдөө хариуцна. 

Тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид  буудалд тусгаарлагдаж болно" гэлээ.