Томилогдсоноосоо хэдхэн цагийн дараа огцорсон Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд дахин сонгогдлоо

Томилогдсоноосоо хэдхэн цагийн дараа огцорсон Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд дахин сонгогдлоо

Энэ арваннэгдүгээр сарын 24-ны өдөр /2021.11.24/ Швед улс анхны эмэгтэй Ерөнхий сайд Магдалена Андерссон сонгогдсоноос хойш 12 цагийн дараа албан тушаалаа огцроод байсан билээ.

Тэгвэл өчигдөр тус улсын парламент Магдалена Андерссоныг хоёр дахь удаагаа ерөнхий сайдаар томилжээ. Тэрбээр одоо Социал Демократ намын дангаар байгуулсан цөөнхийн засгийн газрыг ирэх оны есдүгээр сард болох парламентын сонгууль хүртэл удирдах бөгөөд долоон жил ерөнхий сайдаар ажилласан Стефан Лофвеныг өнөөдөр залгамжлах аж.

Түүнийг парламентын 101 гишүүн ерөнхий сайдаар томилохыг дэмжиж, 173 гишүүн эсэргүүцэж, 75 гишүүн түдгэлзсэн байна. Тус улсын хуульд зааснаар ерөнхий сайдад нэр дэвшигч парламентын олонхын саналыг авах шаардлагагүй, харин олонх эсэргүүцэхгүй байх нөхцөл тавигддаг юм.