Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг АТГ-аас шалгаж эхэлжээ

2016-2020 онд Завхан аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Балхярваа болон бусад төлөөлөгчдийг АТГ-аас шалгаж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, тэднийг төсвийн мөнгийг ах дүү нарынхаа данс руу шилжүүлж, сонгуульд зарцуулсан хэмээн буруутгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд улсад нийт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж магадгүй аж.