СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний зам дээр явж байсан таван настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний зам дээр явж байсан таван настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Өчигдөр /2021.11.29/ 17:50 минутын орчимд Баянгол дүүрэг 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд “Bongo” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт явганаар явж байсан 5 настай бяцхан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарчээ.

Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн  автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа аж. Иймд иргэд жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ВИДЕО: