"Омикрон" хувилбар дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэй, зарим бүс нутагт ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхаарууллаа

"Омикрон" хувилбар дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэй, зарим бүс нутагт ноцтой үр дагавар авчирч болзошгүйг анхаарууллаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирусийн “Омикрон” хувилбар дэлхий даяар тархах эрсдэл өндөртэйг анхаарууллаа.

Энэ талаар тус байгууллагын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейюс өчигдөр/2021.11.29/ хийсэн мэдэгдэлдээ дурдсан бөгөөд “Омикрон” хувилбар зарим бүс нутагт ноцтой үр дагавар авчирч болзошгүйг сануулан, ядуу буурай орнуудыг вакцинжуулалтаа эрчимжүүлэхийг уриалжээ. Мөн тэрбээр “шинэ хувилбарыг дэлхийн өнцөг булан бүрт буй эрдэмтэд судалж байгаа. Одоогоор хувилбартай холбоотой нас баралт хараахан бүртгэгдээгүй байна” гэв.

Омикрон хувилбарыг Өмнөд Африкаас энэ сарын эхээр анх илрүүлсэн бөгөөд халдвар авч эдгэрсэн хүн дахин өвдөх эрсдэл өндөр байгааг эрдэмтэд анхааруулж буй. ДЭМБ-ын мэдээлснээр Омикрон нь урьд өмнө байгаагүй олон тооны баяжуулалтын мутацитай “анхаарал татаж буй вирус” юм.

Эх сурвалж: BBC