16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгтэнг баривчилжээ

16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгтэнг баривчилжээ

16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн, их хэмжээний хохирол учруулсан хэрэгтэнг баривчилжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны зургаадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгтэнг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн харьяат, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тус этгээд өмнө нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан бөгөөд камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон, хулгай хийсэн байна.

Тиймээс иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө