Маргаашаас Япон улс гаднын аль ч орноос зорчигч хүлээн авахгүй

Маргаашаас Япон улс гаднын аль ч орноос зорчигч хүлээн авахгүй

Энэ арваннэгдүгээр сарын 27-ны өдөр /2021.11.27/ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад коронавирусийн шинэ мутаци бүртгэгдэж дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байв.

Тус мутациас үүдэн зарим улс орнууд Өмнөд Африкийн бүс нутагт хилийн хориг тавьж эхлээд байсан билээ. Тэгвэл Израиль улс зөвхөн Африк төдийгүй бусад орнуудаас ч зорчигч хүлээн авахгүй гэж мэдэгдэж байсан бол энэ төрлийн шийдвэрийг гаргаж байгаа хоёр дахь улс нь Япон болжээ. 

Тодруулбал, "омикрон" хувилбар нь дэлхий дахинд тархаж байгаатай холбогдуулан Япон улс гадаадын иргэдийг маргаашаас буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хүлээн авахгүй, хилээ хаахаар болсон талаар тус улсын Ерөнхий сайд Фумио Кисида мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь гадаадын бүх иргэдэд хамааралтай аж.