Тусгаарлалтаас оргосон хосыг өөр улс руу нисэх гэж байхад нь баривчилжээ

Тусгаарлалтаас оргосон хосыг өөр улс руу нисэх гэж байхад нь баривчилжээ

Нидерландын цагдаа нар өчигдөр/2021.11.28/ хорио цээрийн тусгаарлалтаас оргосон хосыг саатуулсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэднийг Амстердамын “Схипхол” нисэх онгоцны буудлаас Испани руу нисэхийн өмнөхөн баривчилсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африк-Амстердам чиглэлийн хоёр нислэгээр ирсэн 61 хүнээс коронавирусийн халдвар илэрч, онгоцны буудлын ойролцоох зочид буудалд тусгаарлаад байсан юм. Тэгвэл оргосон хос тус нислэгээр ирсэн байж болзошгүй байгаа аж.

Тэднийг Нидерландын хорио цээрийн дүрмийг зөрчсөн хэргээр яллаж магадгүй гэж “De Telegraaf” сонин мэдээлжээ.

Дээр дурдсан шинжилгээ нь батлагдсан 61 иргэний 13 нь шинэ төрлийн Омикрон халдвараар өвчилсөн нь тогтоогдсон. Улмаар өчигдөр өглөө Нидерланд даяар иргэдийг олон хүнтэй газар очихгүй байхыг анхааруулж эхэлсэн юм. Мөн үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг богиносгосон ч сургууль, цэцэрлэг гэх мэт боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж.

Эх сурвалж: BBC