О.Амгаланбаатар: МУСТА цолыг Соёлын яаманд буцааж өгнө гэсэн байр суурьтай байгаа

О.Амгаланбаатар: МУСТА цолыг Соёлын яаманд буцааж өгнө гэсэн байр суурьтай байгаа

Жүжигчин О.Амгаланбаатар энэ сарын 19-ний өдөр “Хиртээгүй сарнай” УСК-ны нээлт дээр МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан.

Энэ талаар тэрбээр “Хиртээгүй Сарнай3 МУСК-ы нээлт болж байна. Нээлтэндээ арай гэж амжаад иртэл нэмээд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтны тэмдгээр шагнагдчихлаа. Ичиж үхэхээ шахлаа. Миний соёлыг тэргүүлж ажилласан ч гэж юу байхав. Энэ салбарын олон мундаг хүмүүстэй эв зүйгээ олоод явсных цаашид чадах зүйл байвал хийгээрэй гэсэн хариуцлага л байлгүй дээ. Ямартаа ч маш их баярлалаа...” хэмээн бичсэн юм.

Гэвч хэдэн өдрийн дараа Соёлын яамнаас түүнтэй холбогдон “Дэд сайд өөрийн чинь постыг харсан байна...Ичиж байгаа бол эргүүлээд авчхаж болно" гэсэн утгатай зүйлийг ярьсан аж.

Энэ талаар тэрбээр “Би соёл урлагийг тэргүүлж ажиллаж чадаагүй ээ, энэ шагналыг авахаасаа өөрөөсөө ичиж байна. Гэхдээ цаашид юм хий гэсэн санаа байхаа хичээнэ, баярлалаа" гэсэн л утга илэрхийлсэн төдий. Юу ч хэлхэв дээ. Харам олддог тэмдгийг нь авчхаад хайхрамжгүй үг хэлчихсэн бололтой. Бурхны хөшөө нтр барих гээд завгүй байдаг яамныхандаа буцаагаад өөрөө аваачаад өгчихнө өө. Өөрөөсөө тэмдэг авахдаа ичиж байсан бол өнөөдөр та нараас жаахан иччихлээ” гэж өөрийн цахим хуудастаа бичсэн нь олны анхаарлтыг татаад байна. 

Бид түүнтэй холбогдон хэрэг явдал юу болсон талаар тодруулахад “Буцааж өгнө гээд хэлчихсэн, зав гарахгүй байна. Ер нь буцааж өгнө гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.