АЛБАН МЭДЭГДЭЛД: Бараагаар дамжин өвчин тархаахгүй байх үүднээс төмөр замын хяналтыг сайжруулах мэдээлэл

АЛБАН МЭДЭГДЭЛД: Бараагаар дамжин өвчин тархаахгүй байх үүднээс төмөр замын хяналтыг сайжруулах мэдээлэл

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн “Омикрон” шинэ хувилбар зарим улс оронд бүртгэгдсэнтэй холбоотойгоор “БНХАУ-ын Эрээн хотын шинэ коронавирустэй тэмцэх ажлын алба”-аас зарим шийдвэрийг гаргаад байна. Харин зарим эх сурвалжууд тус мэдээллийг мушигаж, БНХАУ-ын хил хаагдсан мэтээр мэдээлж буй. Иймд бид тус улсын албан ёсны мэдээллийг орчуулан хүргэж байна.

АЛБАН МЭДЭЭЛЭЛД:

Эрээн хотын Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын штабын мэдэгдэл

Дугаар 83

Хилийн ойролцоо Корона вирусээс урьдчилан сэргийлэн, бараагаар дамжин өвчин тархаахгүй байх үүднээс хилийн төмөр замын хяналтыг илүү сайжруулах талаар мэдээллүүд:

  • 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замаар савлаж хайрцаглаагүй нүүрс, газрын тос, зэс, цайр, төмөр, цаасны нухаш,бордоо, металын бус уурхайнууд болон хөдөө аж ахуйн бараанууд (бусад хүн ачиж буулгах хэрэгтэй бараанууд) оруулахгүй байх арга хэмжээг авна.
  • 11 дүгээр сарын 28 өдрөөс 14:00 цагаас өмнө бараа буулгах хэсэгт орсон бараануудыг хэсэг хугацаанд буулгахгүй бөгөөд, буулгах цагийг дараа мэдэгдэх болно.

Дээрх нь одоогоор авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Эрээн хотын Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын штаб нь вирусын байдлаас шалтгаалан өөр тохируулга хийн дахин мэдэгдэл оруулах болно.

Асуулт хариултын утас:

Эрээн хотын Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын штабын зохицуулах бүлэг: 0479-7526224