“Богд Зонхов бурхны хөшөө барих зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байсан”

“Богд Зонхов бурхны хөшөө барих зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байсан”

Сар бүр “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг нийслэлийн удирдлагууд хийдэг. Энэ сарын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид “Богд Зонхов” бурхны хөшөөний талаар тодруулахад

Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын  Ц.Тулга “Тасганы овоо орчмын хэсэгчилсэн төлөвлөгөө 2004 онд батлагдсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан багшийн дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. 2007 онд Гандан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж өмнөх төлөвлөгөөтэй нэгтгэн түүх шашин соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөгдсөн байсан. Соёлын яам, Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу загвар зураг нь батлагдсан байгаа. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй байсан. Энэ бол нийслэлээс хийж байгаа ажил биш засгийн газрын зохион байгуулсан ажил” гэлээ.