Д.Сумъяабазар: 2021 ондоо багтан 60 ширхэг автобус оруулж ирэх байсан ч чадахгүй юм шиг байна

Д.Сумъяабазар: 2021 ондоо багтан 60 ширхэг автобус оруулж ирэх байсан ч чадахгүй юм шиг байна

Сар бүр “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг нийслэлийн удирдлагууд хийдэг. Энэ сарын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийтийн тээврийн тоог нэмэх туйлын сонирхолтой байна. Өнгөрсөн 2020 онд бид 60 ширхэг автобусны тендер зарласан. Тендерийн тухай хууль, хоёр аж ахуй нэгжийн хоорондын маргааны асуудлын улмаас одоог хүртэл нэг ч автобус авч чадаагүй. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь аж ахуй нэгжүүд л байгаа. Бие биенийгээ шүүхэд өгдөг, хариуцлага хүлээдэггүй. Үүнээс болж төрийн ажил гацдаг. Төсвийн хуультай хөрөнгө санхүү учраас 2021 онд бид 60 автобусаа бараг авч чадахгүй юм шиг байна. Энэ онд бид хөрөнгө мөнгөө шилжүүлээд автобусаа авах ёстой байсан. Одоо 500 автобусны тендер зарлавал яаж болж байна.

Янз бүрийн хүмүүс урдуур, хойгуур нь явж юм хийгээд байгаа учраас нийтийн тээврийн парк шинэчлэлт зөв явагдахад хүндрэлтэй байна. Тиймээс бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж 500 автобусыг оруулж ирэх шууд гэрээ хийх боломжоор нь хангах бололцоо юу байна гэдгийг судалж байгаа” гэв.