Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-наас Нийслэл хотыг "шар" түвшинд шилжүүлэхийг зорьж байна

Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-наас Нийслэл хотыг "шар" түвшинд шилжүүлэхийг зорьж байна

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нйислэл хот ирэх сарын 15-наас Гамшгаас хамгаалан Өндөржүүлсэн бэлэн байдлын "шар" түвшинд шилжихэд вакцины нэмэлт тун чухал нөлөөтэй гэдгийг анхаарууллаа.

Тэрбээр, “Одоогоор коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа дэлхийн улс орнууд вакцины нэмэлт гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдаж байна.  Манай улсад ч мөн адил вакцины нэмэлт тун бидний дараа, дараагийн ажлын үндэс суурь болно гэж бодож байна. Ирэх арванхоёрдугаар сарын 15-наас “Шар” түвшинд шилжиж, Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийг хэвийн байдал руу аваачин вирустэй зэрэгцэн амьдрах болон өөрсдийгөө хамгаалах ганц хэрэгсэл бол вакцин.

Иймд арванхоёрдугаар сарын 15-наас бизнесийн орчныг чөлөөтэй, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхийн тулд ААН-үүдэд учирч буй хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг нийслэлээс боловсруулж байна" гэв.