Ж.Одгарьд: Богд Зонховын дүйчэн өдөр мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай

Ж.Одгарьд: Богд Зонховын дүйчэн өдөр мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээх Богд Зонховын дүйчэн, Зулын 25-ны өдөрт зориулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ. 

Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: Богд Зонховын дүйчэн өдөр олон агуулгаар ач холбогдолтой. Энэ өдөр мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай. Зөвхөн Гандантэгчэнлин хийд гэлтгүй 21 аймгийн хийдүүд энэхүү уламжлалыг дагаж байна. Зулын 25-ны өдөр зул өргөж, буян хураадаг. 

Зулын 25-ны өдрөөс өмнө Монголчууд тухайн жилийнхээ идшийг бэлтгэдэг. Хуучин уламжлал соёлоо тээн авч явж, ирээдүй хойчдоо үргэлжлүүлэх нь чухал байна. Богд Зонхов бол бурхны хутгыг бүтээж, Гэлүгвийн ёсны талаар номлож байсан нь олон талаар нотлогддог. Эх болсон олон амьтан амар амгалан байгаасай гэж мэгзэм уншдаг.