БНХАУ: Чингэлэг бус тээврээр нүүрс, төмрийн хүдэр болон бусад бүтээгдэхүүний импорт хүлээн авахгүй

БНХАУ: Чингэлэг бус тээврээр нүүрс, төмрийн хүдэр болон бусад бүтээгдэхүүний импорт хүлээн авахгүй

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн “Омикрон” шинэ хувилбар зарим улс оронд бүртгэгдсэнтэй холбоотойгоор “Эрээн хотын шинэ коронавирустэй тэмцэх ажлын алба”-аас зарим шийдвэрийг гаргаад байна.

Тодруулбал, өчигдөр /2021.11.28/-ийн 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн нөхцөл байдлаас нь хамаарч нэвтрүүлэхийг хориглож мэдэгдэл гаргаад байна.

БНХАУ-аас гаргасан албан мэдэгдэл

Тус мэдэгдэлд, “Чингэлэг бус тээврээр нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон бусад бүтээгдэхүүний импорт хүлээн авахгүй” гэжээ. Тус мэдэгдэлд, “сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас (хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг) оруулахыг зогсоолоо. Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоож хэрхэн шийдвэрлэхийг тухайн үед мэдэгдэнэ” гэжээ.

БНХАУ-аас гаргасан албан мэдэгдэл




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө