ТҮК-ийн ажилчдад иргэдээс цугларсан 24 сая төгрөгийн хандивыг гардуулан өглөө

ТҮК-ийн ажилчдад иргэдээс цугларсан 24 сая төгрөгийн хандивыг гардуулан өглөө

Энэ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр /2021.11.26/ Тохижилт үйлчилгээний газарт арван хоёр жил ажиллаж, хөдөлмөрлөсөн Н.Батмөнх “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь ард олны хайр хүндэтгэлийг ихэд хүлээсэн.

Тэгвэл тэрбээр ТҮК-ээс тус одонгоор шагнагдсан ганц хүн биш бөгөөд н.Жаргалсайхан болон н.Бямбадорж нарын хамт улс орондоо оруулж буй хувийг ард иргэд үнэлж, тусалж цахим сүлжээнд хандивын аян өрнүүлж, ТҮК-ийн гурван ажилтанд 24 сая төгрөгийг өнөөдөр гардуулан өгсөн байна. Тэд “Хогоо хогийн саванд л хийчихвэл бидний хөдөлмөрийг үнэлж байгаа үйлдэл шүү” гэсэн бөгөөд тус хандивын мөнгөнөөсөө Түлэнхийн төвд хандивлана гэсэн байна.